X Close

Emerging Subjects Blog

Home

Emerging Subjects of the New Economy: Tracing Economic Growth in Mongolia

Menu

Archive for the 'Mining' Category

Гадаад өрийг дотоодчлох нь

By Lauren Bonilla, on 22 March 2016

English1

Орчуулсан: Шагдарсүрэнгийн Номиндарь

Энэ бол өр, зээлийн талаарх цуврал өгүүллэгүүдийн сүүлийнх нь юм.

 

“Оюу Толгойн талаар мэдээ уншив уу?” хэмээн Ганзориг ногоон цай оочих зуураа надаас асуулаа. Өмнөговь аймагт байрлах зэс-алтны Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Монголын Засгийн газар томоохон санхүүжүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурсан тухай өчигдөр нь мэдээгээр зарлаж байсантай холбож асууж байна гэж таамагласан би “Тийм, Монголын хувьд том мэдээ шүү” гэж хариулав.

Ганзориг хангинатал санаа алдаад, толгой сэгсэрч, гутарсан өнгөөр “Бидэнд ч сайн юм биш дээ” гэлээ. Түүний энэ сөрөг хариулт намайг гайхшруулав. Бидний нөхөрлөлийн өнгөрсөн 12 жилийн хугацаанд Оюу Толгой болон түүний Монголын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар Ганзориг байнгын өөдрөг хандлагатай байж ирсэн билээ. Ингээд би түүнээс яагаад энэ тохиролцоо муу байсан тухай лавлахад “Дахиад л нэг зээл. Энэ чинь бараг 4 тэрбум Америк доллар гээ биз дээ? Яаж бид нар төлөх болж байна? Бид хэтэрхий их зээлтэй байна шүү дээ!” хэмээн хариулав.

Үдээс хойш нь би аялал жуулчлалын салбарт хамт ажиллаж байсан хүнтэйгээ уулзахад, тэрээр мөн л Ганзоригийн адилаар Оюу Толгойн талаарх мэдээг ярьж, тэр дороо шүүмжилж эхлэв. Тэрээр “Манай улс Оюу Толгойн ашгаар баяжихаасаа эс зээл төлсөөр дуусах нь!” хэмээн дургүйцлээ илэрхийллээ.

Найз нөхдийн жирийн яриан дунд сонссон энэ үзэл бодлууд хайнгахан санагдаж болох авч, улс орных нь улам өсч байгаа өрийн талаар олон Монголчуудын сэтгэлд бүрэлдэж буй санаа оноог илчлэх мэт байв.

Өрийн шинэ төлөв

2011, 2012 онуудад намайг уул уурхайн аж үйлдвэр хэрхэн томорч буй талаар судалгаа хийж байхад, хүмүүс өр зээлийн талаар уул уурхайн салбартай буюу илүү томоор, улс орны эдийн засагтай холбон ярилцах нь ховор байсан билээ. Тэр үед мэдээж, үйл ажиллагаагаа явуулахын тулд уул уурхайн компаниуд албан хийгээд албан бус зээлийн харилцаанд өргөнөөр оролцож  байсан ба уул уурхайн төслүүд, тэдгээрийн туслах дэд бүтцийн санхүүжилтийн хариуцлагыг хэн хүлээх талаар Засгийн газар болон дотоод гадаадын компаниудын хооронд чухал яриа хэлэлцээр явагдаж байлаа. [1] Гэвч, улсын өнцөг булан бүрт амьдарч буй янз бүрийн Монголчуудтай уулзан ярилцаж байхад, хүмүүс уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зээлийн талаар гэхээсээ илүүтэйгээр тухайн үеийн халуун сэдэв болох Оюу Толгой гэх мэт төслүүдэд эзлэх Төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар илүүтэй сонирхож байгаа нь ажиглагдсан билээ.

Ингээд би 2015 оны намар Монголд ирээд, улсын хэмжээний өрийн талаарх хэлэлцүүлэг нь өдөр тутмын мэдээний нэвтрүүлгийг дүүргэж, хөдөө орон нутгаар хэрэн хэсэх машинуудад чихцэлдэн суусан зорчигчдын ярианы сэдэв болж, гэр бүл, найз нөхдийн дотно ярианд хүртэл орж ирж байхыг анзаарсан юм. Эдийн засгийн хийгээд төр засгийн бодлогод хийсвэр асуудал байхаа аль хэдийн больсон гадаад өр болон улсын/төрийн өр нь эдийн засгийн шинэ нөхцөл байдал,  олон нийтийн санаа зовох асуудал маягаар хүмүүсийн амьдралд нэвтрэн орж ирж буй нь илхэн.  [2]

 Чингис Бондын Үр нөлөө

Улсын хэмжээний өрийн талаар олон нийтийн ойлголт дээшилж байгаа нь өртэй холбогдох Монголын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулна. 2012 онд Монголын засгийн газар “Чингис Бонд” нэртэй, анхны бие даасан бондыг гаргасан билээ. 5 болон 10 жилийн хугацаатайгаар зарагдсан энэ бонд 1,5 тэрбум ам.доллар олсон нь анх төсөөлж байснаас хамаагүй их ашиг байв. Жилийн дараа, Монгол Улсын Хөгжлийн Банк Японд 10 жилийн хугацаатай, 30 тэрбум иений “Самурай Бонд”-ыг гаргав. Үүнээс хойш “бонд” хэмээх үг олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулагчдын санхүүжүүлсэн зээл гэдэг утгаар Монгол ярианы хэлэнд энгийн үг болсон аж. Харин илүү ерөнхий бөгөөд магадгүй илүү ноцтой утгаар, Монгол тусгаар улсын хувьд гадаадынханд тавьсан өрийг энэ үгээр бас илэрхийлж байна.

Бусад улс орнуудын үндэсний өртэй харьцуулахад, дээр дурдсан бие даасан хоёр өр нь харьцангуй бага гэдгийг Монголын улс төрч, эдийн засагчид хэлэх нь түгээмэл. Гэсэн хэдий ч эдгээр бондын утга холбогдол засгийн газар болон компаниудын (ялангуяа уул уурхайн) тавьсан бусад гадаад өрийнхтэй нэгдмэл байдаг. Эдгээр өрийн тов нь эдийн засгийн өсөлтийн үед биш, харин Монгол улс онцгой ихээр хамааралтай байдаг, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн цикл болон Хятадын эдийн засаг гэсэн хоорондоо уялдаа бүхий хоёр том хөдөлгөөний удаашралтын хооронд тавигдсанаараа анхаарууштай юм.  Өнгөрсөн оны 11 сард эдийн засгийн стаитистикийн байгууллага Фичийн гаргасан тайланд тэмдэглэсэнчлэн, Монголын өр 22 орчим тэрбум ам.доллар болж, ДНБ-ний 129,8%-д хүрснээр өнөөдөр гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээгээрээ хамгийн өндөрт буюу дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. [3]

Хувийн өр Улсын өр болох нь

Ийм хэмжээний өр энгийн хүний ойд бууж өгөхгүй байж мэдэх юм – яг л АНУ-ын 16,3 их наяд ам.долларын гадаад өр Америк хүний хувьд миний санаанд буудаггүйтэй адил. Гэвч, энэ өр өөрсдийнх нь амьдралд буй өрийн тусгал болж, хамаагүй өргөн хүрээнд илэрч буй болохоор, олон Монголчууд уг өрийг багцаалдан ойлгож байгаа санагдана.

Ганзориг “хэтэрхий их өртэй” гэж хэлэхдээ, улс орных нь бөөгнүүлж буй гадаад өрийн хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцаж байв. Түүнийг сайн мэдэхийн хувьд, цаг ямагт нэг өрийг нөгөөгөөр солих энэ үйл явцад илүү их өр аажмаар бий болгож буй амьдралдаа бухимдсан сэтгэлээ илэрхийлж байгааг нь би ойлгож байлаа.

Тэрээр Улаанбаатарт цахилгаан техникийн жижиг бизнесээ явуулахын тулд бага хэмжээний зээл, бараа солилцоо, найз нөхдийн бэлэг зэрэгт тулгуурлан ажил хэргээ бүтээн ядаж яваа билээ. Түүнд барьцаа болгож тавих албан өрөөний  өмч байхгүй тул банкнаас бизнесийн зээл авч чадаагүй аж. Хоёр жилийн өмнө ипотекийн 8%-ийн хүүтэй зээлд хамрагдан худалдаж авсан орон сууцныхаа зээлийн хүүний дарамтаас болж сар бүр нойргүй хонож, шаналж явдаг түүнд албан байртай болох боломж байсангүй. Дээр нь, өнгөрөгч 8 сард УИХ-ын баталсан, аж ахуйн нэгжүүдээс татварын орлого авах татварын шинэ хуулийн дагуу, тэрээр хотын захиргаанд төлөх ёстойгоо мэдээгүй явсан татварыг төлөх шинэ дарамтан дор яваа билээ.

Ганзориг өөрт нь орж ирж буй мөнгө хэрхэн шингэлгүй алга болдог тухай, гэдэс тавгүйрхсэн үед идсэн хоол биед тэжээл болж, шингэлгүй гүйлгэдэгээр жишээлэн тайлбарлав. Түүний хувьд олсон ямарваа ашиг нь банк руу зээлийн хүүгийн төлбөрт явдаг тул ийнхүү жижиг элит бүлгийнхэн “халаасандаа мөнгө хадгалдаг” аж. [4]

Тэгэхээр, өдөр тутмын амьдрал нь өрийн сүлжээгээр бүрэлдсэн Ганзориг шиг хүмүүсийн хувьд, улсын өр бол өөрсдийнх нь өрийн сүлжээг хүндрүүлэх бас нэг холбоос шиг санагддаг байж болох юм. Харин Чингис Бонд гэх мэт өр нь “ард түмний өмч” гэж ангилагддаг учир, татвар болоод улсын төсвөөр төлөгдөх ёстой тул өрийн сүлжээн дэх энэ холбоос бол хувь хүний өөрийнх нь сонголт биш юм.

Шингэцгүй өр

Бондын мөнгийг ард түмний эзэмшлийн болгосон учир, 2012 оноос хойш тэдгээр мөнгө хэрхэн зарцуулагдсан тухай сэдэв нь маргааны бай болоод байгаа билээ. Уг нь бондын мөнгийг зам, гүүр барих, үйлдвэр байгуулах, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, жижиг үйлдвэр, аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх зэрэг улс орны хөгжлийн төслүүдэд зарцуулах ёстой байсан билээ. Засгийн газар Чингис Бондыг 888 ширхэг төсөлд зарцуулна гэж зарлаж байсныг судалгааны минь хамтрагч Г. Мөнх-Эрдэнэ надад тайлбарлахдаа, “888 гэдэг тоог аз билэгддэг гэдэг учраас сүсэг бишрэлийн утгаар нь сонгосон” гэсэн юм.

Бондын мөнгөний хуваарилалт нь хэрхэн ил тод байдал, тэгш эрхийн зарчимтай тендерийн оронд, улс төр, бизнесийн хэлхээ холбоо, нууц тохиролцоон дээр тулгуурлаж хийгдсэн талаарх таамаг, цуурхал элбэг тархжээ. Үнэндээ, Дуламын Бум-Очир ипотекийн зах зээлийн талаарх нийтлэлдээ өгүүлсэн улс төрчдийн ихэнх нь хувийн бизнест оролцоотой байх энэ үзэгдэлд, төр засгаас дэмжиж буй эдийн засгийн аливаа төсөл сэжиг төрүүлэх нь аргагүй юм.

“Эрсдэл даллах их мөнгө”. Зүүн талын хоосон мод Чингис Бондыг, баруун талынх нь Самурай Бондыг тус тус төлөөлнө. Эх сурвалж: www.mongolianeconomy.mn.

“Эрсдэл даллах их мөнгө”. Зүүн талын хоосон мод Чингис Бондыг, баруун талынх нь Самурай Бондыг тус тус төлөөлнө. Эх сурвалж: www.mongolianeconomy.mn.

 

Улаанбаатарт байх найзууд маань траншейны нүхний таг дээрх инээмсэглэсэн царай, орон сууцны хоосон барилгууд, шинэ зам, гүүрүүд болон явган хүний гарц зэрэг хот тохижилтын зарим шинжийг бондтой холбож үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Баруун аймгуудын нутагт ч гэсэн, төв суурин газрууд дахь үүнтэй төстэй шинэ зүйлсийг хүмүүс Чингис Бондын санхүүжилтээр засгийн газрын дэмжлэг бүхий төслөөр хийсэн ажил гэж бодож байгаагаа хэлж байсан билээ. Иймэрхүү сайжрүуулалтыг хүмүүс таатай хүлээн авч байгаа мэт харагдавч, бондын үлдсэн мөнгө нь хаашаа алга болсон болон илүү их сургууль, цэцэрлэг барих, үндэсний үйлдвэрлэл, ажил олголтыг нэмэгдүүлэх зэрэг ирээдүйд Монголыг илүү бүтээлч болгох, урт хугацааны төсөл, хэрэгтэй зүйлс яагаад хийгдээгүй талаар тэд гайхаж байсан юм. Траншейны нүхний таган дээрх инээмсэглэсэн царай нь улс орны бүү хэл, хүмүүсийн хувийн өрийг дарахад ч тус нэмрээр маруухан л юм даа.

Морь тэвшнээс зээл, тусламжийн мөнгө идсэн нь шингэлгүй асгарч байгаа нь. Эх сурвалж: http://gereg.mn/news/9059/

Морь тэвшнээс зээл, тусламжийн мөнгө идсэн нь шингэлгүй асгарч байгаа нь. Эх сурвалж: http://gereg.mn/news/9059/

 

#Хямрал #Хямдрал #Хятад”

Монголд олны танил болж буй Бат-Ирээдүйн Хонгорзул нь 11 сард фэйсбүүк, твиттэр хуудасныхаа дагагч олонд дараах зурвасыг нийтлэв:

 

ДНБ-ний 2016 оны төлөв: #хямрал #хямдрал #хятад Эх сурвалж: www.facebook.com/khongorzul.batireedui https://twitter.com/khongorzulb

ДНБ-ний 2016 оны төлөв: #хямрал #хямдрал #хятад Эх сурвалж: www.facebook.com/khongorzul.batireedui https://twitter.com/khongorzulb

 

ДНБ-ний өсөлтийн талаарх зурвас, түүний доод талд ухаалгаар толгой холбон бичсэн үгс нь 2016 оны талаарх Монголчуудын итгэл найдвар нэг л таагүй байгааг илтгэх аж.

Гадаад өрийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт болон уул уурхайн ашгийн бууралт, нөмрөн ирж буй өр төлөлт зэргээсээ болоод Монгол улс өрийн дарамтад орох аюулын ирмэг дээр ирчихээд байгаа талаар ОУВС болон Дэлхийн Банк анхааруулж байгаа билээ. 2017 онд Монгол улс Чингис Бондны 500 сая ам.доллараас гадна Монгол Улсын Хөгжлийн Банкаар дамжуулан, засгийн газраас баталгаажуулан гаргасан бондны 580 сая ам.долларыг зээлдүүлэгчдэд төлөх ёстой. Мөн Хятадын Ардын Банктай хийсэн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 3 жилийн хугацаатай своп гэрээний 2,4 тэрбум ам.долларыг төлөх ёстой авч, үүнийг ирээдүйд сунгах төлөвтэй байгаа билээ. [5] Монгол дахь бэлэн мөнгөний хомсдол өргөнөөр яригдаж буйгаас харахад, дээрх өрүүдийг хэрхэн төлж барагдуулах нь тодорхой бус бөгөөд маргаантай байна (Эндээс болон эндээс харж болно).

2014 оны 11 сард Ч. Сайханбилэг Ерөнхий Сайд болсны дараа, Засгийн газраас Монгол “эдийн засгийн хямралтай” байгааг болон түүнийг зохицуулах шаардлагатай байгааг зарласан юм. “Өрийн дарамт” бол хямралын нэг л хэсэг бөгөөд, үүнээс гадна, эдийн засгийн илүү өргөн хүрээтэй хүндрэлийг Монголчууд маш бодитойгоор мэдэрч байгаа билээ. Төгрөгийн ханшны уналт цаг ямагт шинэ рекорд тогтоож, малчид урьд хожид байгаагүй доод үнээр малынхаа мах, арьс ширийг борлуулж, олон олон салбарт цалин буурах буюу саатаж, гадаадын хөрөнгө оруулагчид ухрах хооронд хүмүүс ажлаа алдсаар байна. Хэрэв Улаанбаатарт такси бариад, жолоочоос нь эдийн засгийн талаар асуувал, үүнийг “хямрал” л гэж илэрхийлэх магадлал өндөртэй.

Хямралыг дүрсэлж буй байдлын хувьд ч, энэ нь өнөөгийн нөхцлийг илэрхийлэхийн сацуу, ирээдүйн хандлагыг илэрхийлж байгаа мэт байна. Монголын төр засаг өрийн дарамтнаас гарахын тулд Хятадаас санхүүгийн тусламж аваад, оронд нь ашигт малтмалын баялгаа Хятад руу маш бага үнээр буюу ямар ч ашиггүйгээр зөөж магадгүй гэсэн шууд айдас, таамаглал түгээмэл байгаагаас харахад,  ирээдүйн ийм хандлагыг Хонгорзул “хямдрал”, “Хятад” гэсэн үгнүүдээрээ сануулж байгаа байж болох юм.

Үндэсний “Бондчлол”

Ийнхүү эдгээр асуудлууд 2016 оныг ихээхэн сөргөөр зураглаж байна. Энэ жил хур тунадас багатай, малын тэжээл муутай, ядуурал хийгээд улс төрийн тэмцэл хурцдах гээд олон зүйл болох нигууртай тул гал бичин жилийг Монгол зурхайчид “Муу нүүрт” хэмээн тодорхойлсон билээ. Ирэх зун болох парламентын сонгууль ч энэ бүхэн дээр жин нэмж байгаа нь ихэвчлэн сонгуулийн улиралд олон зүйл тохиолдож, олон ч амлалт бий болдогтой уялдана.

Энэ жил Монголын улс төрчид өрийн асуудлаа хэрхэн шийдэхийг харах нь чухал юм. Зарим хүмүүс нөмрөн ирж буй өрийн эргэн төлөлтийг тийм ч хүнд биш бөгөөд зохицуулж болохуйц зүйл гэж харагдуулахыг оролдож байхад, зарим хүн өрийн хэмжээ, утга холбогдлын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийг хичээж байна. Аль ч талаараа байсан, энэ нь ихэд улстөржсөн салбар билээ.

Түүнчлэн, жирийн Монголчууд улсын өрийг хэрхэн хэлэлцэж байгаа нь илүү ч сонирхолтой асуудал байж болох юм. Лондон дахь оффистоо судалгааны хамтрагч Дуламын Бум-Очиртой энэ сэдвээр ярилцаж суухад тэрээр “Монголчууд бид бүгдээрээ нийгмийн хувьд Чингис Бондоор холбогдчихсон. Би өртэй, манай улс өртэй, бид бүгдээрээ өртэй” гэж билээ.

Энэ бол зөвхөн маш олон Монголчууд хувийн өрөнд ороод байгаа тухай биш, харин улсын өрийг төлөх хариуцлагыг хувь хүмүүст тохоох тухай асуудал юм. Өрийн ийм хариуцлага нь татварын нэмэгдэл, төсвийн таналт, ажлын байрны алдагдал зэргээр илрэх эдийн засгийн бүсээ чангалах бодлого хэлбэрээр хэрэгжих магадлалтай. Эсвэл, төр засгаас улсын өрийн хэмжээг дөнгөж төрсөн нярайгаас эхлээд бүх Монголчуудад тохоон тооцох илүү шууд хувилбараар (төлөвлөлтөд орчихсон явж буй гэх) явагдаж болох юм. Монголчууд хичнээн хувьдаа эсэргүүцэж буй ч, улс орных нь баялаг, ирээдүйд нөлөөлөх магадлал бүхий төр засгийн үйл ажиллагаанд хамрагдчих вий гэсэн түгшүүр бас ажиглагдана. Тухайлбал, Ноён Уулын ойролцоох алтны нөөц гэх мэт газар доорх баялагийг улсын хөгжлийн тулд биш, гадныханд тавьсан өрийг төлж барагдуулах зорилгоор олборлож болох юм.

Иргэний шинэ улс төр бий болох орон зай байна уу?

Монголд өргөн дэлгэрч буй өр зээлийн талаар манай цуврал нийтлэл ийнхүү авч үзлээ. Зээлүүлэлт болон өр нь тийм ч сөрөг зүйлд тооцогдохгүйгээс гадна, эдийн засгийн бололцоо хийгээд нийгэмшилтийн шинэ хэлбэрүүд бий болгоход тустай байж болох ч,  хувийн, бизнесийн ба улсын өрийн хуримтлагдсан үр дагавар ямар байх нь тодорхойгүй.

Улсын болон хувийн өрийн өсөлт нь ноцтой асуудал болсон бусад газрын жишээгээр авч үзэхэд, өр нь олон нийтийг цочроож, бослого, хөдөлгөөн, улс төрийн дэглэм солиход хүргэх нийтийн хүч болж болдог байна. Монголд, орлогын бусад урсгалд хүрч байдаг тул төр засаг нь улсын татвар ноогдуулалтаар ард олноос хараат байх юм уу, тэдний өмнө хариуцлага хүлээх нөхцөлд байж үзээгүй тул, улсын өрийг “хамтран хариуцагч” байх энэ үүргийг ард олон хувааж үүрснээр, иргэний шинэ улс төрийн хэлбэрүүд бий болох орон зайг нээж болох юм. Улсын өрөнд яагаад орооцолдсоноо, яагаад тэд болон магадгүй хойч үеийнхэн нь өрийн ачааг үүрэх ёстой талаар урьд нь хэзээ ч тавьдаггүй байсан асуултын хариуг Монголчууд эрж, эргэцүүлж байгаа болов уу.

 

Судалгааны хамтрагч Ш. Туяа, Г. Мөнх-Эрдэнэ нартай ярилцсан өрийн талаарх яриа маань энэ өгүүллийг бичихэд хувь нэмэр болсон болно.

 

[1] Гадаад, дотоодын компаниуд засгийн газрыг аль болох бага өр авахыг оролдож байгаа гэж харах нь түгээмэл байв.

[2] “Гадаад өр” болон “улсын өр” нь Монголд заримдаа солигдон хэрэглэгддэг. Гадаад өр гэдэгт гадаадад тавьсан хувийн хийгээд нийтийн өрийн аль алиныг хамруулж болдог. Улсын өр гэдэг нь төрийн зээлсэн мөнгийг хэлдэг. Монголын тохиолдолд, улсын өрийн ихэнх нь гадаадаас эх үүсвэртэй байна. Төр бондоор дамжуулж гаднаас мөнгө зээлэх тохиолдолд, энэ өрийг “бие даасан өр” гэдэг. Хялбарчлах үүднээс болон, Монголчууд улсын хэмжээний өрийн талаар хэрхэн ярилцдагийг тусгах үүднээс би энэ нийтлэлдээ “улсын өр” нэрийг хэрэглэлээ.

[3] Монголын нийт гадаад өрийн талаар тулхтай тоо баримт олоход бэрхтэй. Сангийн Яам, судлаачид, улс төрчид гээд Монгол дахь төрөл бүрийн хуулийн этгээд болон ОУВС, Дэлхийн Банк нь улсын өрийг ангилахдаа өөр өөр хэмжээс хэрэглэдэг. Тухайлбал, зарим нь валютын свопыг улсын өрөнд оруулж тооцдог бол, зарим нь тэгдэггүй. Энэ асуудлыг тодруулахын тулд Монгол улс 2015 онд Өрийн удирдлагын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

[4] “Халаасандаа мөнгө хадгалдаг” хүнийг ихэнхдээ “харамч” гэж үздэг. Хувийнхаа мөнгийг зээл юм уу бэлэг маягаар найз нөхөд, хамаатан садандаа түгээдэг хүн бол “сайн хүн”-ий шинж юм.

[5] Хэр хэмжээний валютын своп хийх талаарх мэдээлэл янз бүр байна. УИХ-ын чуулганы үеэр үүний хэмжээг 1,9 тэрбум ам.доллар гэж байв.

 

Internalizing External Debt

By Lauren Bonilla, on 24 February 2016

This is the final blog post in our series about loans and debt.

 

“Did you read the news about Oyu Tolgoi?”, asked Ganzorig between sips of green tea.  Assuming that his question referred to the news announced the previous day that the Mongolian government signed a major financing agreement to begin development of the underground section of the Oyu Tolgoi copper-gold deposit in Omnogobi province, I replied, “Yes, it’s big news for Mongolia.”

Ganzorig exhaled sharply and shook his head, remarking in a dispirited tone, “It’s not so good for us.”  His negative response took me by surprise.  In the twelve years Ganzorig and I have been friends, he has had a consistently optimistic attitude towards Oyu Tolgoi and its contribution to his country’s development.  When I asked Ganzorig why the deal was not good, he clarified his sentiments:

It’s another loan.  It’s like 4 billion American dollars, right?  How can we repay this?  Uh, there are too many loans!

Later that day, I met with a former colleague working in the tourism industry who, like Ganzorig, brought up the news about Oyu Tolgoi and was quick to criticize it.  She lamented, “My country will pay more for loans than become rich from Oyu Tolgoi!”

These were offhand comments made by friends in casual conversations, yet I think they reveal something significant that is forming in the minds of many Mongolians around the rising indebtedness of their country.

A New Debt Landscape

In 2011 and 2012, when I conducted research on the growth of the mining industry, I heard little public discussion about debt and loans in relation to the mining industry and the national economy more broadly.  Of course, mining companies at the time were engaged in a wide range of official and unofficial lending practices to finance operations, and there were important discussions between companies (both foreign and domestic) and the government about who should bear the responsibility of financing mining projects and ancillary infrastructures.[1]  However, in interviews with a number of diverse Mongolians living in different regions of the country, I found that people were more interested in the then hot-topic of national equity ownership in mining projects like Oyu Tolgoi than about the loans required to make such projects possible.

When I returned to Mongolia in the fall, I observed how discussion about national-level debts filled evening news programs, came up in crowded jeep rides across the countryside, and figured into intimate conversations among family and friends.  Far from being an abstract issue for government and economic policy, ‘foreign debt’ (gadaad ör) and ‘national/state debt’ (ulsyn/töriin ör) appears to be becoming internalized in people’s lives as a new economic reality and a subject of collective concern.[2]

The Chinggis Bond Effect

Rising public awareness of national-level debts reveals how Mongolia’s relationship with debt has changed in recent years.  In 2012, the Mongolian government acquired its first sovereign bond, nicknamed the ‘Chinggis Bond’.  Sold as a five- and ten-year bond, it garnered US$1.5 billion, far more than was initially anticipated.  A year later, the Development Bank of Mongolia issued a ¥30 billion 10-year ‘Samurai Bond’ in Japan.  The word ‘bond’ has since become normalized in colloquial Mongolian, referring specifically to a loan financed by investors on international markets.  More generally, and perhaps significantly, bond is also used to refer to debt that Mongolia, as a nation, owes to foreigners.

The debts raised by the two sovereign bonds are small in comparison to the national debts of other nations – a point Mongolian politicians and economists commonly make.  Their significance, though, is compounded by other external debts acquired by the government and companies, especially miners.  The timing of this debt accumulation is significant, as it has occurred not in a period of growth but amid the slowdown of the Chinese economy and the global commodity cycle, two interrelated dynamics to which Mongolia is exceptionally exposed.  According to a report published in November by Fitch, Mongolia now has the second highest external debt to GDP ratio in the world at 129.8%, representing some $22 billion.[3]

Personal as National Debt

This amount of debt could feel distant to an individual, like how, as an American, the US national debt of $16.3 trillion feels to me.  However, I think that many Mongolians can relate to this debt because it reflects the indebtedness they feel in their own life, albeit on a much larger scale.

When Ganzorig expressed to me that there are “too many loans,” he was directly commenting on the large amount of foreign debt his country was accumulating.  Knowing Ganzorig well, I could also hear the words reflecting his frustration with living a life where he is constantly swapping one loan for the next, slowly building more and more debts in the process.

Ganzorig struggles to operate a small electrical business in Ulaanbaatar, often relying on small loans, barter, and gifts from friends to get projects done.  He could not get a business loan from a bank because he had no office property to serve as collateral.  He could not acquire an office because he is already plagued with stress and sleepless nights about how to pay a hefty monthly mortgage on an apartment he bought a couple years ago through the 8% mortgage scheme.  Additionally, following the government’s adoption of a new tax law last August to get tax revenues from businesses, Ganzorig has been under pressure to pay taxes he did not know he owed to a local municipality.

He described to me how any money coming to him feels like it goes “undigested” (shingeegüi): it runs right through him like his stomach was upset, thereby providing him no nutritional gain.  Any “profit” (ashig) goes “to the bank” through interest payments, allowing a small group of elites to “keep money in their pockets.”[4]

Moreover, for someone like Ganzorig whose everyday life is already shaped by chains of debt, national debt might feel like yet another link that weighs the chain down.  Yet it is a link that is not necessarily of one’s choosing, given that debt like the Chinggis Bond is classified as ‘public property‘ (ard tümnii ömch) to be repaid through taxes and the state budget.

Undigested Debt

Given the public ownership of bond monies, how the monies have been spent since 2012 has been a topic of controversy.  Originally, the bonds were meant to finance national development projects, like the construction of roads and bridges, the building of factories, the improvement in energy and electrical infrastructures, and the financing of small enterprises.  The government stated that it planned to use the Chinggis Bond to fund 888 projects, a number that my research partner, G. Munkherdene, explained to me, “Was chosen because of its spiritual importance…it was seen as lucky.”

Rumors and conspiracy theories abound about how the allocation of bond monies was based on political and business alliances and secret deals instead of transparent and egalitarian tender processes.  Indeed, when the majority of politicians are also involved in private businesses – a phenomenon Bum-Ochir Dulam explored in his post on the mortgage market – any government-backed economic project appears suspicious.

Bonds

‘Big Money Carries Big Risk’ (Ersdel Dallah Ih Möngö). The barren trees represent the Chinggis (left) and Samurai (right) bonds.  Source: www.mongolianeconomy.mn.

 

In Ulaanbaatar, my friends point out features of the urban landscape that they associate with the bonds: smiling faces painted on sewer covers, empty apartment buildings, new roads and bridges, and pedestrian cross walks.  In rural western Mongolia, people also pointed out similar new features in their district center that they thought were built with government-backed ‘projects’ (tösöl) funded by the Chinggis bond.  While these improvements seemed welcomed, people wondered about where the rest of the bond monies have disappeared and why long-term things that would make Mongolia more productive in the future (heregtei yum) – like better hospitals and schools, and more domestic industry and jobs – have not been developed.  A smiling face on a sewer cover does little to help someone pay their own debts, let alone the nation’s.

Undigested capital

A horse eats loan (zeel) and aid (tuslamj) money from a bowl, which goes undigested. Source: http://gereg.mn/news/9059/

 

#Hyamral #Hyamdral #Hyatad’

In November, Khongorzul Bat-Ireedui, a rising public figure in Mongolia, posted the following message to her many followers on Facebook and Twitter:

GDP

2016 GDP expectations: #Crisis #Discount #China (#Hyamral #Hyamdral #Hyatad). Source: www.facebook.com/khongorzul.batireedui https://twitter.com/khongorzulb

 

The message about GDP growth and the clever alliteration of words at the bottom, which can be translated as #crisis #sale #China, reflects the kind of grim expectations Mongolians have for 2016.

The IMF/World Bank warns that Mongolia is at risk of ‘debt distress’ because of its mounting external debts, declining foreign investment and revenues from mining, and looming debt repayments.  In 2017, $500 million from the Chinggis bond and a $580 million government-guaranteed bond through the Development Bank of Mongolia are owed to creditors. US$2.4 billion from a three-year currency swap with the People’s Bank of China is also due, though this is anticipated to be extended into the future.[5]  Given the widely discussed lack of liquidity in Mongolia, how these debt are to be repaid is contested and uncertain (see here and here).

Since Ch. Saihanbileg became Prime Minister in November 2014, the government has declared that there is now an ‘economic crisis’ (ediin zasgiin hyamral) in Mongolia that must be managed.  ‘Debt distress’ is part of the crisis, but there are also wider economic challenges that Mongolians are feeling in very tangible ways.  The value of the Mongolian tögrög is regularly hitting new historic lows, herders are selling animal meat and skins at the worst prices in memory, salaries have been cut or suspended across a number of sectors, and people have lost jobs amid the retreat of foreign investors.  If you get into a taxi cab in Ulaanbaatar and ask the driver about the economy – he or she will very likely describe it to you as hyamral, a crisis.

It seems, too, that the language of crisis has as much to do with future expectations as about the current condition.  Khongorzul may be suggesting this by flagging the words “discount” and “China”, given that there is widespread anticipation – and outright fear – that the Mongolian government will address its debt distress by giving away its mineral wealth to China for little or nothing in return for financial assistance.

National ‘Bonding’

These dynamics paint quite a negative picture for 2016.  Mongolian astrologers are calling this new lunar year of the fire monkey ‘evil faced’ (muu nüürt or nüür muut) because it is expected to bring low precipitation and poor forage for livestock, and an increase in political struggles and poverty, among other things.  The upcoming parliamentary election this summer also adds weight to the year, as election seasons are often times when much happens and is promised.

It will be important to watch how Mongolian politicians address the issue of debt this year.  There are some individuals who seek to make the looming debt repayments seem less severe and manageable, whereas others seek to increase public awareness about their size and significance.  Either way, it is a highly politicized field.

Moreover, how ordinary Mongolians negotiate national debt is perhaps an even more interesting question.  As my colleague, Bum-Ochir Dulam, put it while we chatted about this topic in our office at UCL:

We [Mongolians] are all socially bonded by the Chinggis Bond.  I have debt, our nation has debt, we all have debt.

It is not only that so many Mongolians carry personal debts, but that individuals feel that they share in the responsibility of repaying national debts.  This responsibility may take the form of austerity measures, like increased taxation, budget cuts, and job losses.  Or it may be more direct, such as the government calculating the amount of national debt to be allocated to every Mongolian, even newborn children – a scheme that is reputedly underway.  Mongolians are also concerned that they will be implicated in governmental actions that  they personally oppose and which might affect the fortune and future of their nation.  For instance, subsoil wealth, like the gold deposits near Noyon Uul, may be extracted not for development purposes, but to pay off debts to foreigners.

A Space for New Citizen Politics?

Our blog series has documented the pervasiveness of loans and debt in Mongolia.  While lending practices and debts are not necessarily seen as negative, and can even help build new forms of sociality and economic possibility, the cumulative impact of personal, business, and national debts is uncertain.

As seen in other places where rising national and personal debts have become touchstone issues, debt can be a galvanizing societal force that can lead to popular uprisings, movements, and regime changes.  In Mongolia, where the government has never had to be dependent on nor be accountable to citizens through public taxation, given its access to other revenue streams, the shared experience of being ‘collective owners’ of national debt may open the space for new forms of citizen politics.  Mongolians may question their entanglement in their nation’s debts – which they never asked for in the first place – and why they and perhaps future generations should bear the debt burden.

Conversations about debt with my research partners, Sh. Tuya and G. Munkherdene, contributed to this post.  

 

[1] Domestic and foreign companies commonly viewed the government as seeking to bear as little debt as possible.

[2] ‘Foreign debt’ and ‘national/state debt’ are sometimes used interchangeably in Mongolia.  Foreign debt can include both public and private debts obtained abroad.  National/state debt refers to monies which the government has borrowed (which, in the case of Mongolia, is primarily sourced abroad).  When the government borrows money externally through a bond, the debt is known as sovereign debt.  For simplicity and to reflect how Mongolians themselves commonly talk about national-level debts, I use ‘national debt’ in this blog post.

[3] It is difficult to find consistent figures of Mongolia’s total external debt.  Different entities in Mongolia like the Ministry of Finance, researchers, politicians, and the IMF/World Bank classify national debt using different metrics.  For instance, some calculate currency swaps as part of state debt, whereas others do not.  Mongolia revised its Debt Management Plan in 2015 in an attempt to clarify the issue.

[4] Someone who “keeps money in their pocket” is often seen in a negative light as ‘stingy’ (haramch).  Someone who redistributes personal monies through loans or gifts to friends and relatives is a characteristic of a ‘good person’ (sain hün).

[5] Data on the amount of this currency swap varies.  In a parliamentary meeting, the value was put at $1.9 billion.